ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT

Бүрдүүлэх бичиг баримт

ҮЕ ШАТ I. БИЧИГ БАРИМТ БЭЛТГЭХ, БОЛОВСРУУЛАХ, ИРҮҮЛЭХ ҮЕ ШАТ
Хүсэлт гаргагч дараах бичиг баримтыг “Санхүүгийн дэмжлэгийн баг”-т ирүүлнэ. Үүнд:
1. Сонирхол илэрхийлэх хүсэлт;
2. Бөглөсөн “Байгаль орчны үнэлгээний асуулгууд” (Хүснэгт 1-4), эсвэл Байгаль орчны үнэлгээний ангиллаас хамаарч нэмж “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” (Хүснэгт 5), Мониторингийн төлөвлөгөө (Хүснэгт 6) ирүүлэх;
3. Бусад холбогдох бичиг баримт:

  • Улсын бүртгэлийн газраас олгосон аж ахуйн нэгжийн гэрчилгээ;
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан эрх бүхий байгууллага эсвэл аудитаар баталгаажсан байх;
  • Тухайн жилийн санхүүгийн тайлан
ҮЕ ШАТ II. ҮНЭЛГЭЭ ХИЙХ БОЛОН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮЕ ШАТ
Дараах бичиг баримтыг Санхүүгийн дэмжлэгийн багт ирүүлнэ. Үүнд:

Төслийн саналын бичиг баримт:
1. Сонирхол илэрхийлэх хүсэлт;
2. Экспорт хөгжлийн төлөвлөгөө (эцсийн);
3. Бөглөсөн өргөдлийн маягт;

Байгаль орчны менежментийн бичиг баримт:
1. Байгаль орчин, нийгмийн үнэлгээний асуулгууд;
2. Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө, Мониторингийн төлөвлөгөө, (шаардлагатай тохиолдолд).

Бусад бичиг баримт:
1. Улсын Бүртгэлийн Газраас олгосон "Аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээ";
2. Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан эрх бүхий байгууллага эсвэл аудитаар баталгаажсан байх;
3. Тухайн жилийн санхүүгийн тайлан;
4. “Ноу-хау” эрх, лицензийн гэрээ, хөрөнгө оруулах гэрээнүүд, шаардлагатай бол бусад үүрэг хүлээсэн гэрээ болон орлуулах хувилбарууд, мөн өргөдөл гаргагч нь хөгжүүлж буй технологи болон бүтээгдэхүүн, үйлчилгээг өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэйг баталгаажуулсан бусад гэрээнүүд;
5. Хамтран санхүүжүүлэх эх үүсвэрийг баталгаажуулах бичиг баримт. Хөрөнгө оруулалтын гэрээнүүд, зээлийн гэрээнүүд (банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ г.м.), аж ахуйн нэгжийн бэлэн мөнгөний эх үүсвэрийн баримтууд (одоогийн бизнесийн үйл ажиллагаанаас хуримтлагдах мөнгөн хөрөнгө, хийж эхэлж байгаа болон ирээдүйн бизнесийн үйл ажиллагаанаас хуримтлагдах мөнгөн хөрөнгө г.м) болон бусад ижил төрлийн бичиг баримт (шаардлагатай тохиолдолд);
6. Төслийн хэрэгжилтэд оролцох гол ажилтнуудын намтар (ойролцоогоор 5 хүн).

Зөвхөн иж бүрдэл бүхий, тамга дарж, баталгаажуулсан өргөдөл болон хавсралт бичиг баримтад (хэвлэмэл хэлбэрээр байх ёстой) үнэлгээ хийнэ.

ТАТАЖ АВАХ БИЧИГ БАРИМТУУД

1. Сонирхол илэрхийлэх хүсэлтийн жишиг маягт Монгол Англи
2. Экспортыг хөгжүүлэх төлөвлөгөөний жишиг загвар Монгол Англи
3. Хүснэгт 1. Хориглосон үйл ажиллагааны жагсаалт Монгол Англи
4. Хүснэгт 2. Баталгаа/зөвшөөрөл/тусгай зөвшөөрлийн үнэлгээ Монгол Англи
5. Хүснэгт 3. Үйлдвэрлэгчийн байгаль орчин, нийгмийн удирдлагын гүйцэтгэлийн талаарх мэдээллийн товчоон Монгол Англи
6. Хүснэгт 4. Байгаль орчин, нийгмийн ерөнхий үнэлгээний маягт Монгол Англи
7. Хүснэгт 5. Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөний загвар Монгол Англи
8. Хүснэгт 6. Мониторингийн төлөвлөгөөний загвар Монгол Англи
9. Өргөдлийн маягт Монгол Англи
10. Экспортын хөгжлийн төлөвлөгөө Монгол Англи

ШААРДЛАГАТАЙ БУСАД БИЧИГ БАРИМТУУД

1. Байгаль орчин, нийгмийн менежментийн баримт бичиг Монгол Англи
2. Худалдан авалтын хялбаршуулсан гарын авлага Монгол Англи