ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT

Шалгуур үзүүлэлтүүд

1. Монгол улсад хууль ёсоор бүртгэгдсэн, уул уурхайн бус салбарын 100% хувийн өмчит компани, хоршоо, нөхөрлөл (цаашид аж ахуйн нэгж гэнэ);

2. Монгол улсад хууль ёсоор бүртгэгдсэн, уул уурхайн бус салбарын, Монгол улсад сүүлийн 2 жил татвар төлсөн, гадаадын 100% болон хамтарсан хөрөнгө оруулалттай хувийн өмчит аж ахуйн нэгж;

3. Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ашигтай ажилласан, холбогдох байгууллагаар баталгаажсан тайлангаар аж ахуйн нэгжийн жилийн борлуулалтын орлого нь сүүлийн 2 жилд тус бүр 10,0 мянган ам.доллараас 3,0 сая ам.долларын хооронд байх;

4. Сүүлийн 2 жилд үйл ажиллагаа тасралтгүй явуулсан байх, сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг холбогдох байгууллагаар баталгаажуулсан байх;

5. Байгаль орчин, нийгмийн менежментийн баримт бичгийн шаардлагыг хангасан байх;

6. Шаардлага хангасан Экспортын хөгжлийн төлөвлөгөөтэй байх (Экспортын шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээл, шинэ экспортлогч бий болгоход чиглэгдсэн үйл ажиллагааг төлөвлөгөөнд тусгаж тэдгээрийг хэрэгжүүлэх чадвар, туршлагатайг харуулсан байх);

7. Гэрээ байгуулснаас хойш 2 сарын дотор гэрээнд заасан ажлыг эхлүүлэх чадвартай аж ахуйн нэгж байх.