ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT

Хүсэлт шалгах систем

Санхүүгийн дэмжлэгийн удирдлагын мэдээллийн систем

Энэхүү удирдлагын мэдээллийн систем нь санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, холбогдох бичиг баримтыг албан ёсоор ирүүлсэн өдрөөс эхлэн шийдвэр гарч гэрээ байгуулах хүртэлх бүх үе шат, явцыг өргөдөл гаргасан аж ахуйн нэгж, холбогдох оролцогч талуудад ил тод болгох боломжийг олгосон бүртгэл, мэдээллийн систем юм.

Зорилго болон системийн ажиллагаа

Санхүүгийн дэмжлэгийн удирдлагын мэдээллийн системийн зорилго нь өргөдөл гаргагчийн талаарх мэдээллийг бүртгэж, санхүүгийн дэмжлэгийн багийн хүлээн авсан өргөдөл, бичиг баримтад хийгдэж буй үнэлгээ, шийдвэр гаргалтын үйл явцад хяналт тавихад нь өргөдөл гаргагчид туслан, ил тод байдлыг хангахад оршино.

Өргөдөл гаргагч таныг Санхүүгийн дэмжлэгийн багт дэмжлэг хүссэн өргөдөл болон бусад холбогдох бичиг баримтыг албан ёсоор ирүүлэхэд системийн үл давтагдах тусгай кодыг өгөх бөгөөд энэхүү кодыг доорх цонхонд оруулж үнэлгээ, шийдвэр гаргалтын үйл ажиллагаа ямар шатанд явж байгаа, эцсийн шийдвэр гарах хугацаа зэргийг харж болно.

Санхүүгийн дэмжлэг олгох үе шат, тэдгээрийн дараалал, дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Хүсэлт шалгах

Санхүүгийн дэмжлэгийн багийн танд өгсөн тусгай кодыг доорх цонхонд оруулна уу.