ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT

Сургалт

Төслийн дэд бүрэлдэхүүн хэсэг 2.1-ийн хүрээнд зохион байгуулагдах гадаад худалдааны сургалт, судалгаагаар дамжуулан Монголын экспортлогчдын экспортын ноу-хауг нэмэгдүүлнэ. Экспортоо нэмэгдүүлэх болон экспортолж эхлэх гэж буй ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалт хийнэ.

Сургалтын бүрэлдэхүүн хэсгээс гол үр шим хүртэгчид нь экпортлогч болон экспортлогч болох сонирхолтой ЖДҮ эрхлэгчид байна. Сургалтын бүрэлдэхүүн хэсэг нь уул уурхайн салбарын бус ЖДҮ эрхлэгчдээр хязгаарлагдахгүй, сургалтын материалуудыг ААН-үүдэд хүртээмжтэй байлгах зорилгоор төслийн цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулна. Захиалгат сургалтыг уул уурхайн бус салбарын тухайлбал, ноос ноолуур, мах, арьс ширний салбарын хэрэгцээ, шаардлагад үндэслэн зохион байгуулах тул төслөөс гол үр шим хүртэгчид нь эдгээр ААН-үүд байна.

Дэд бүрэлдэхүүн хэсэгт ерөнхий болон тусгайлсан агуулга бүхий сургалтын хөтөлбөрүүд, гадаад худалдааны онлайн сургалт, захиалгат сургалтууд, семинар, хэлэлцүүлгүүд багтах бөгөөд сургалтын үйл явц, сургалтын материалуудыг төслийн цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулна.

Ерөнхий болон Захиалгат сургалтад хэн хамрагдах вэ?
Уул уурхайн бус салбар болон цэрэг арми болон цэрэгжсэн байгууллагад зориулсан тоног, төхөөрөмж, цацрагт идэвхит бодис болон түүнтэй холбоотой материалууд, цөмийн реактор болон түлшний элементүүд, цөмийн реактор болон тэдгээрийн эд анги, хууль бус эм, кокайн, геройн, галт зэвсэг, тэсрэх бодис, архи, согтууруулах ундааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаагаас БУСАД САЛБАРЫН ЖДҮ ЭРХЛЭГЧИД ХАМРАГДАНА.

Судалгаа

Дэд бүрэлдэхүүн хэсгийн нэг хэсэг нь тусгайлсан зах зээлийн болон үйлдвэрлэлийн шинжилгээ, судалгаанд чиглэгдэнэ.