ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХОД ГАРАХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

18.06.29


Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу Экспортыг дэмжих төсөл Гаалийн ерөнхий газар, Гаалийн зөвлөх, зуучлагчдын холбоо (ТББ)-той, Замын-Үүд дэх Гаалийн газартай хамтран "ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХОД ГАРАХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт сургалтыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулав.


Сургалтад Замын-үүд хилийн боомтоор хөдөө аж ахуйн түүхий эд, нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн, тухайлбал, ноос ноолууран, арьс ширэн, мод модон бүтээгдэхүүний экспорт эрхэлдэг жижиг, дунд аж ахуй нэгжүүд, Замын-үүд сумын Баялаг бүтээгчдийн холбоо, Сайншанд сумын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч зэрэг 50 гаруй оролцогчид хамрагдлаа. 
Сургалтаар Экспортыг дэмжих төслийн зорилго, бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл ажиллагаа, төслийн явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, аж ахуйн нэгжүүдтэй ярилцлага зохион байгуулав.


Төслийн хүрээнд олгож байгаа Санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломж, зөвшөөрөгдөх үйл ажиллагаа, Экспортын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах аргачлалын талаар мэдээлэл хийж, төслийн хэвлэмэл танилцуулга, гарын авлагаар хангалаа.
Сургалтад Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны төвийн Гаалийн улсын ахлах байцаагчид  "Гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байлгах" багц стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”-ийн ач холбогдол, онцлог, давуу талуудын талаар нэгдсэн ойлголт өглөө.


Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр гэдэг нь гаалийн байгууллага, гадаад худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдааг хөнгөвчлөх, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, хангасан тохиолдолд тодорхой хөнгөлөлт үзүүлэх, харилцан итгэлцэлд суурилсан үйл ажиллагаа юм. Уг хөтөлбөрийн хэрэгжүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадвар дээшилж,  олон улсын түвшинд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд Монгол улсын нэр хүнд өсөж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг ач холбогдолтой.


Гаалийн зөвлөх, зуучлагчдын холбооноос “Цахим худалдааны төрлийн ашиглан экспортыг нэмэгдүүлэх боломжууд”, “Цахим худалдааны давуу талууд, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр оролцогчдод илтгэл тавьж мэдээлэл хийлээ.
Сургалтын сэдэв, агуулга, танилцуулга, нь аж ахуйн нэгжүүдэд чухал ач холбогдолтой мэдээлэл боллоо гэж сургалтад оролцсон аж ахуйн нэгжүүд үнэлсэн байна.


                                                                         ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ



МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 16" СУРГАЛТ ХИЙВ

18.11.20

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 11 дугаар сарын 20-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

ГЕРМАНЫ ШТООЛ КОМПАНИАС СУРГАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

18.11.19

Герман улсын STOLL / ШТООЛ / компанийн компьютер удирдлагатай сүлжмэлийн машин ашиглаж сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр Экспортыг дэмжих төслөөс зохион байгуулсан 10 өдрийн сургалт амжилттай дууслаа.

МОНГОЛД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ «WOMEN ENTREPRENEURSHIP DAY» АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИН ОРОЛЦОНО

18.11.17

WEDO сайн дурын хөдөлгөөний санаачилгаар Монгол улсад анх удаа 11 сарын 18-нд «Women Entrepreneurship Day» арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг дэлхийн 145 оронд нэгэн зэрэг тэмдэглэдэг. 

СҮЛЖМЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮД ГЕРМАНЫ STOLL КОМПАНИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

18.11.12

Монголын 30 гаруй үйлдвэр компьютерийн удирдлагатай сүлжмэлийн машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Stoll компанийн 250 гаруй сүлжмэлийн машин ашиглаж байна.
Бүх төрлийн сүлжээсийг хүссэн хээ загвараар сүлжих өргөн боломжтой Stoll машиныг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа манай экспортлогч 13 компанийн хүсэлтийн дагуу Экспортыг дэмжих төслөөс “CMS-Handling and Technique” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН “БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ААН, ЗӨВЛӨХҮҮДИЙН УУЛЗАЛТ СЕМИНАР”-Т ОРОЛЦОЖ БИДЭНД МЭДЭЭЛЛЭЭ ӨГСӨН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОВЧ ЖАГСААЛТ

18.11.12

Экспортыг дэмжих төслөөс 9 сарын 12-нд зохион байгуулсан “Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч ААН, зөвлөхүүдийн уулзалт семинар”-т ирж бидэнд мэдээллээ өгсөн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч ААН, хувь зөвлөхүүдийн товч жагсаалтыг төслийн вэбсайт-д нээлттэй байршууллаа.

ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ- МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДЛАА

18.11.02

Экспортыг дэмжих төсөл Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо (ММХТХ)-той хамтран Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн Олон улсын ахлах сургагч багш Айрис Бэрриг урьж Монгол улсад "World Federation of Tourist Guide Association"- ийн Монгол Улс дахь үндэсний сургагч багшийг бэлтгэх сургалтыг энэ оны 5 дугаар сард амжилттай зохион байгуулсан билээ.

Бусад мэдээ »