ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕРИЙН ЖИЛИЙН КУРСЫГ АМЖИЛТТАЙ ТӨГСӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ

18.07.10

Экспортыг дэмжих төслөөс Зах зээл судлалын хүрээлэнгийн Экспортын Академитай хамтран зохион байгуулсан Гадаад худалдааны менежерийн 320 цагийн буюу жилийн курсыг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд гэрчилгээ гардуулах арга хэмжээ өнөөдөр болов.


Гадаад худалдаа эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг үр дүнтэй, оновчтой шийдэх арга замууд, олон улсын түвшинд гадаад худалдааны менежерт тавигддаг үндсэн мэдлэг, чадваруудыг богино хугацаанд эзэмшүүлэх, онол практик хосолсон, мэргэшсэн, өндөр чадвар бүхий гадаад худалдааны ажилтан бэлтгэх, аж ахуйн нэгжүүдэд мэдлэг олгох ур чадварыг бэхжүүлэхэд сургалтын гол зорилго нь чиглэгдлээ.

Гадаад худалдааны стратеги, менежмент, гадаад худалдааны төлбөр, тооцоо; бараа, бүтээгдэхүүний зардал тооцоолох, үнэ оновчтой тогтоох арга замууд, олон улсын худалдаан дахь эрхзүйн асуудал, гадаад худалдааны санхүүжилтийн арга техник болон бизнесийн англи хэлний зохих түвшний мэдлэг, ур чадварыг богино хугацаанд эзэмшсэн, үр дүнтэй сургалт болсон гэж сургалтад оролцогчид үнэлсэн байна. Гадаад худалдааны 1 жилийн курст 23 аж ахуйн нэгжийн 25 оролцогч хамрагдсанаас 64 хувь нь эмэгтэй оролцогчид, 39 хувь нь эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгж байлаа.

                                                                                                        ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛЫН НЭХМЭЛИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

18.09.19

Нэмүү өртөг шингэсэн ноос, ноолуурын сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу  Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн урилгаар Япон улсын Шима Сейки компанийн туршлагатай мэргэжилтэн-багш ноён Хонда Монгол улсад ажиллаж байна.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 14" сургалт хийв

18.09.17

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛӨӨС “БИЗНЕС ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БА ХЭРЭГЦЭЭ” БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

18.09.14

Төслийн хүрээнд уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бизнес хөгжлийн үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх  боломжийн талаар мэдээлэл солилцох зорилгоор Зөвлөх компаниудын бизнес уулзалтыг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулав.

ТӨСЛИЙН БИЗНЕС ХӨГЖЛИЙН ШИНЖЭЭЧ О.БАТХИШИГИЙН ӨГСӨН ЯРИЛЦЛАГАТАЙ ТАНИЛЦАНА УУ.

18.09.11

1. Экспортыг дэмжих төслийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олгож буй Санхүүгийн дэмжлэгийн талаар товч танилцуулна уу?

“ЭКСПОРТЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛАВ.

18.09.10

Экспортыг дэмжих төслөөс “Экспортын өдөр” арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулав. Арга хэмжээнд төслийн үр шим хүртгэгч, сургалт судалгаа, санхүүгийн дэмжлэгт хамтрагдсан, цаашид хамрагдах бүрэн боломжтой 70 гаруй ААН, байгууллагын ажилтнууд оролцов.

Экспортын өдөр арга хэмжээ нь 1) Төслийн хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн чанар, хүртээмжийг оролцооны аргаар үнэлэх 2) гадаад худалдааны сургалт судалгаа, санхүүгийн дэмжлэгийн чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны хэрэгцээг оролцож байгаа ААН-тэй хамтран тодорхойлох 3) Төслөөс зохион байгуулж байгаа төрөл бүрийн арга хэмжээг мэдээлэх 4) Экспортыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бусад байгууллагын талаарх мэдээллийг экспортыг дэмжих төслийн нийлүүлэгч тал болох зөвлөх үйлчилгээ, тээвэр ложистик болон судалгааны байгууллагын мэдээллийг үндсэн эх үүсвэрээс нь олгох 5) Төслийн зүгээс цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийг танилцуулах зорилготой байсан.

Арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

1. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн сургалт, судалгаа, санхүүгийн дэмжлэгийн хэрэгжилтийг танилцуулав.

2. Нийт оролцогч ААН-ийн салбарын төлөөллийг харгалзан 1) Ноос, ноолуур 2) Хүнс 3) Мэдээлэл технологи, аялал жуулчлал 4) Бусад салбар болгон 4 хуваан жижиг бүлгийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Бизнес шинжээчид чиглүүлэгчээр ажиллаж төслийн үр дүнг хэлэлцэн 1) Давуу тал 2) Анхаарах асуудал 3 ) Хэрэгцээ, хүсэлт, зөвлөмж гэсэн 3 асуудлаар санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийн дараа ААН-ийн төлөөлөл салбар болгоны саналыг нэгтгэн арга хэмжээнд танилцуулсан. Энэ санал, хүсэлтүүдийг нэгтгэн цаашид төслийн хүрээнд хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр төслийн хамт олон төлөвлөж байна. Зарим асуудлыг Дэлхийн банк Сангийн яамны холбогдох удирдлагад танилцуулж саналыг авна.

3. Экспортын үйл ажиллагааны амжилт нь бодит судалгаа, түүн дээр үндэслэн гаргасан зөв шийдвэр бөгөөд  экспортын  амжилтын үндэс болох судалгаа, зөвлөх үйлчилгээ, тээвэр ложистикийн туршлагатай SICA ХХК-ны судлаач болон Олон улсын худалдааны төвийн ерөнхий менежер Эрдэнэжаргал нийт оролцогч нарт компанийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, ААН-ийн анхаарах суудлууд, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулж туршлагаа хуваалцав.

Экспортыг дэмжих төсөл нь батлагдсан төлөвлөгөөний хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдаж гэрээ байгуулсан, сургалт, судалгаанд хамрагдсан төслийн үр шим хүртэгч ААН-ийг төслийн хугацаанд зохих дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах арга хэмжээг амжилттай зохион байгуулж арга хэмжээний үр дүнг оролцогч нараар үнэлүүлэхэд 85 хувь нь арга хэмжээг маш сайн зохион байгуулсан хэрэгтэй ашиг тустай арга хэмжээ болсон гэж дүгнэсэн байна. Та бүхнийг арга хэмжээний үеэр хийсэн видео бичлэг, зураг, танилцуулах материалтай танилцахыг урьж байна.


ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

;

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАВ

18.09.10

Бусад мэдээ »