ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГЫГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ААН-Д ХҮРГЭЛЭЭ

18.10.26

 Экспортыг дэмжих төслийн баг Сэлэнгэ аймгийн уул уурхайн бус салбарын ЖДААН-үүдэд төслийн танилцуулга хүргэх зорилгоор 2018 оны 10 сарын 23-25-нд Сэлэнгэ аймагт ажилалаа.

Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй хамтран төслөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гадаад худалдааны сургалт, санхүүгийн дэмжлэг олгоход ААН-д тавигдах шаардлага, Экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах мэдээллийг  танилцуулав.

Уг арга хэмжээнд  аймгийн арьс шир,  эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аялал жуулчлал болон зөгийн аж ахуй эрхлэгч 26 ААН-ийн 40 гаруй ажилтнуудад оролцлоо.

                                                                   ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ


0,0  зөгийн аж ахуй, эсгий ширмэл үйлдвэрлэл эрхлэгчид, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өглөө. зөгийн аж ахуй, эсгий ширмэл үйлдвэрлэл эрхлэгчид, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өглөө.


ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 16" СУРГАЛТ ХИЙВ

18.11.20

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 11 дугаар сарын 20-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

ГЕРМАНЫ ШТООЛ КОМПАНИАС СУРГАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

18.11.19

Герман улсын STOLL / ШТООЛ / компанийн компьютер удирдлагатай сүлжмэлийн машин ашиглаж сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр Экспортыг дэмжих төслөөс зохион байгуулсан 10 өдрийн сургалт амжилттай дууслаа.

МОНГОЛД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ «WOMEN ENTREPRENEURSHIP DAY» АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИН ОРОЛЦОНО

18.11.17

WEDO сайн дурын хөдөлгөөний санаачилгаар Монгол улсад анх удаа 11 сарын 18-нд «Women Entrepreneurship Day» арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг дэлхийн 145 оронд нэгэн зэрэг тэмдэглэдэг. 

СҮЛЖМЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮД ГЕРМАНЫ STOLL КОМПАНИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

18.11.12

Монголын 30 гаруй үйлдвэр компьютерийн удирдлагатай сүлжмэлийн машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Stoll компанийн 250 гаруй сүлжмэлийн машин ашиглаж байна.
Бүх төрлийн сүлжээсийг хүссэн хээ загвараар сүлжих өргөн боломжтой Stoll машиныг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа манай экспортлогч 13 компанийн хүсэлтийн дагуу Экспортыг дэмжих төслөөс “CMS-Handling and Technique” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН “БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ААН, ЗӨВЛӨХҮҮДИЙН УУЛЗАЛТ СЕМИНАР”-Т ОРОЛЦОЖ БИДЭНД МЭДЭЭЛЛЭЭ ӨГСӨН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОВЧ ЖАГСААЛТ

18.11.12

Экспортыг дэмжих төслөөс 9 сарын 12-нд зохион байгуулсан “Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч ААН, зөвлөхүүдийн уулзалт семинар”-т ирж бидэнд мэдээллээ өгсөн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч ААН, хувь зөвлөхүүдийн товч жагсаалтыг төслийн вэбсайт-д нээлттэй байршууллаа.

ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ- МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДЛАА

18.11.02

Экспортыг дэмжих төсөл Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо (ММХТХ)-той хамтран Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн Олон улсын ахлах сургагч багш Айрис Бэрриг урьж Монгол улсад "World Federation of Tourist Guide Association"- ийн Монгол Улс дахь үндэсний сургагч багшийг бэлтгэх сургалтыг энэ оны 5 дугаар сард амжилттай зохион байгуулсан билээ.

Бусад мэдээ »