ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙГ ХЭНТИЙ, СҮХБААТАР АЙМАГТ ТАНИЛЦУУЛАВ

18.10.29

Төслийн ажилтнууд Хэнтий аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хэнтий аймаг дахь салбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран 2018 оны 10 дугаар сарын 25-26 өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажиллаж Экспортыг дэмжих төслийн үйл ажиллагааг танилцуулав.

Арга хэмжээний хүрээнд төслийн хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээнүүд, жижиг, дунд ААН-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжууд, “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын талаар хэлэлцэх нээлттэй уулзалт, сургалтыг зохион байгуулсан бөгөөд нийт 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ арга хэмжээнд оролцлоо.

Мөн Хэнтий аймагт эсгий зээгт ширмэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж буй “Хан Хэнтийн гар урчууд” ХХК, Сүхбаатар аймагт мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн  чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж буй  “Дарьт шүтээн” ХХК  нартай үйлдвэрлэлийн байранд зочилж төслийн үйл ажиллагаанд хамрагдахыг урьж зохих зөвлөмжүүдийг өгөв.

Төслийн хүрээнд боловсруулагдсан заавар, журам, аргачлалыг танилцуулж оролцогчдын туршлага, бизнесийн бодит хэрэгцээний талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлэв. 

Хэнтий болон Сүхбаатар аймгийн аж ахуйн нэгжүүдийг Экспортыг дэмжих төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

                                            

                                                        ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА

19.01.10

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн нэг хэсэг нь экспортлогчид, экспортлогч болохоор зорьж буй жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд дэмжих үйл ажиллагаа юм.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 18" СУРГАЛТ ХИЙВ

19.01.10

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2019 оны 01 дугаар сарын 09-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

"MONGOLIAN EXPORTERS-2018" ЦАХИМ КАТАЛОГ ШИНЭЧЛЭГДЭН ГАРЛАА

19.01.03

Монголын экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох зорилгоор МҮХАҮТ-тай хамтран "MONGOLIAN EXPORTERS-2018" цахим каталогийг боловсруулан exporters.mongolchamber.mn цахим хуудсаар болон CD хэлбэрээр Та бүхэнд танилцуулж байна.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 17" СУРГАЛТ ХИЙВ

18.12.21

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 25 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

18.12.07

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний зөвлөлийн 16 дахь удаагийн хурал болж, Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн арван аж ахуйн нэгжийн төлөвлөгөө, давтан өргөдлөө ирүүлсэн арван хоёр аж ахуйн нэгжийн нийт 22 өргөдлүүдийг хэлэлцэв.

“ХЯТАД УЛСАД БИЗНЕС ХИЙХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-СЕМИНАР АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

18.12.03

Экспортыг дэмжих төслөөс Санхүүгийн дэмжлэг хүртэгч 30 гаруй аж ахуйн нэгжийн хүсэлтээр Экспортыг дэмжих төсөл, “Амжилтын Гүүр" бизнесийн зөвлөх үйлчилгээний компанитай хамтран “Хятад улсад бизнес хийх нь” сэдэвт хэлэлцүүлэг-семинарыг 11-р сарын 30-нд амжилттай зохион байгуулав.

Бусад мэдээ »