ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
СҮЛЖМЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮД ГЕРМАНЫ STOLL КОМПАНИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

18.11.12

Монголын 30 гаруй үйлдвэр компьютерийн удирдлагатай сүлжмэлийн машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Stoll компанийн 250 гаруй сүлжмэлийн машин ашиглаж байна.


Бүх төрлийн сүлжээсийг хүссэн хээ загвараар сүлжих өргөн боломжтой Stoll машиныг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа манай экспортлогч 12 компанийн хүсэлтийн дагуу Экспортыг дэмжих төслөөс “CMS-Handling and Technique” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.


Сургалтыг Германы Stoll компанийн Хятад улс дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн  ноён Yang Zeliang удирдаж байгаа бөгөөд сургалтад сүлжмэлийн 12 компанийн машин баригч-мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Энэхүү сургалт оролцогчид CMS машины бүтэц, зохион байгуулалт, сүлжих, нэхэх технологи, машинд шаардагдах төрөл бүрийн үйлчилгээ, программ хангамжийн асуудлаар онол, практик хосолсон мэдлэг, ур чадвар эзэмшиж цаашид үйлдвэртээ сургагч багш болох зорилготой юм.


Сургалт энэ сарын 16 хүртэл үргэлжилж, амжилттай төгссөн оролцогчдод Германы Stoll компаниас сертификат гардуулах юм.

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙН ҮР ДҮН ЭХНЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА

19.01.31

Дэлхийн аялал, жуулчлалын холбооноос гаргасан статистик мэдээ (2017 он)-гээр Монгол улсын аялал жуулчлалын салбар ДНБ-ний 3.7 хувийг эзэлж байгаа бөгөөд, 2028 гэхэд 2.8 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолж байна.

ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА

19.01.10

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн нэг хэсэг нь экспортлогчид, экспортлогч болохоор зорьж буй жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд дэмжих үйл ажиллагаа юм.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 18" СУРГАЛТ ХИЙВ

19.01.10

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2019 оны 01 дугаар сарын 09-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

"MONGOLIAN EXPORTERS-2018" ЦАХИМ КАТАЛОГ ШИНЭЧЛЭГДЭН ГАРЛАА

19.01.03

Монголын экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох зорилгоор МҮХАҮТ-тай хамтран "MONGOLIAN EXPORTERS-2018" цахим каталогийг боловсруулан exporters.mongolchamber.mn цахим хуудсаар болон CD хэлбэрээр Та бүхэнд танилцуулж байна.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 17" СУРГАЛТ ХИЙВ

18.12.21

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 25 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

18.12.07

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний зөвлөлийн 16 дахь удаагийн хурал болж, Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн арван аж ахуйн нэгжийн төлөвлөгөө, давтан өргөдлөө ирүүлсэн арван хоёр аж ахуйн нэгжийн нийт 22 өргөдлүүдийг хэлэлцэв.

Бусад мэдээ »