ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ГАРЫН АВЛАГА ЦАХИМ САЙТАД БАЙРШУУЛАВ

18.01.08

Төслийн ажилтнууд Экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах гарын авлага боловсруулж www.edp.mn цахим хуудаст байршуулав. Энэхүү гарын авлага нь уул уурхайн бус салбарын жижиг дунд аж ахуйн нэгжийн “Экспортын хөгжлийн төлөвлөгөө” (ЭХТ) боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Экспортыг дэмжих төсөл”-өөс бэлдсэн анхны арга зүйн зөвлөмж бөгөөд үндсэн ойлголт, арга зүй, жишээ, шалгах хүснэгт гэсэн дараах бүтцээс бүрдэнэ.

Экспортын хөгжлийн төлөвлөгөө нь аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад зах зээлд нэвтрүүлэх стратегийг тодорхойлсон баримт бичиг бөгөөд (i) хэн, (ii) ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг, (iii) аль зах зээлд (iv) хэрхэн, (v) ямар ажлын дарааллаар, ямар төсөвтэй (vi) эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах тухай иж бүрэн зураглал, дүн шинжилгээ, шийдлийг агуулна.

Экспортын хөгжлийн төлөвлөгөө нь: 1) Аж ахуй нэгжийн танилцуулга 2) Зах зээлийн судалгаа 3) Экспортын бүтээгдэхүүн үйлчилгээ 4) Маркетингийн стратеги 5) ЭХТ-г хэрэгжүүлэх ажлын дараалал болон төсөв 6) Экспортын санхүүгийн тогтвортой байдал гэсэн үндсэн зургаан бүлгээс бүрдэж байна.

Сонирхож буй ААН болон иргэд дэлгэрэнгүй танилцана уу. Цаашид энэхүү гарын авлагыг төслийн оролцогч талуудын санал, зөвлөмжийн дагуу тогтмол сайжруулах болно.

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 12" сургалт хийв

18.07.26

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 7 дүгээр сарын 25-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

“ВЭБ ДИЗАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ БА ЭКСПОРТ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ТӨГСӨГЧДӨД СЕРТИФИКАТ ГАРДУУЛАВ

18.07.19

Экспортыг дэмжих төсөл  жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн шинэ зах зээлд нэвтрэх, экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн захиалгат сургалтуудыг зохион байгуулж байна.

ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕРИЙН ЖИЛИЙН КУРСЫГ АМЖИЛТТАЙ ТӨГСӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ

18.07.10

Экспортыг дэмжих төслөөс Зах зээл судлалын хүрээлэнгийн Экспортын Академитай хамтран зохион байгуулсан Гадаад худалдааны менежерийн 320 цагийн буюу жилийн курсыг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд гэрчилгээ гардуулах арга хэмжээ өнөөдөр болов.

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ ЭКСПОРТОЛНО

18.07.05

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо болон энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Экспортыг дэмжих төслөөс “Мэдээлэл технологийн үйлчилгээг экспортлох боломжууд” сэдэвт захиалгат сургалтыг зохион байгуулж байна.

ХХААХҮ САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ОРОЛЦЛОО.

18.06.29

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам хамтран хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хувийн хэвшлийнхэнд танилцуулах уулзалт зохион байгууллаа.

ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХОД ГАРАХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

18.06.29


Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу Экспортыг дэмжих төсөл Гаалийн ерөнхий газар, Гаалийн зөвлөх, зуучлагчдын холбоо (ТББ)-той, Замын-Үүд дэх Гаалийн газартай хамтран "ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХОД ГАРАХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт сургалтыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулав.

Бусад мэдээ »