ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮГИЙН САЛБАРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ТӨСЛИЙН УДИРДАГЧ ҮЛЛЕ ЛОХМУС ТӨСЛИЙН 2017 ОНЫ ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

18.01.24

Төслийг хэрэгжүүлэх нэгж  2017 оны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайланг Дэлхийн банк болон Сангийн яаманд 2018 оны 01 дүгээр сарын 16-нд хүргүүллээ.
Дэлхийн банкны Санхүүгийн салбарын Ахлах мэргэжилтэн, Төслийн удирдагч хатагтай Үллэ Лохмус 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Төслийг хэрэгжүүлэх нэгж дээр ажиллах явцад төслийн 2017 оны хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулав. Төслийн хэрэгжилтийн тайлан, Санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагаа, Экспортыг дэмжих төслийн маркетингийн стратеги, Экспортын хөгжлийн төлөвлөгөөний гарын авлага, сургалт судалгааны стратеги, төлөвлөлт зэрэг олон асуудлыг танилцуулж зөвлөмж, чиглэл авлаа.

                                                                 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 15" сургалт хийв

18.10.12

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

ЯПОНЫ ШИМА СЕЙКИ КОМПАНИЙН ТУРШЛАГАТАЙ МЭРГЭЖИЛТНИЙ УДИРДСАН APEX 3-3 ДИЗАЙН СИСТЕМИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

18.10.10

Аж ахуйн нэгжүүдээс Экспортыг дэмжих төсөлд ирүүлсэн хүсэлтийн дагуу Японы Шима Сейки компанийн туршлагатай багш ноён Хирофуми Хонда Монгол улсад ирж APEX 3-3  дизайн системийн ахисан түвшний сургалтыг удирдлаа.

ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДУНД ХУГАЦААНЫ ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛЭЛТ ӨГӨХ, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭХ ЗОРИЛГООР МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАВ

18.10.09

Экспортыг дэмжих төслийн дунд хугацааны хэрэгжилтэд үнэлгээ өгөх,  шаардлагатай бол төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд зохих өөрчлөлт  оруулахыг Сангийн яамтай хэлэлцэх зорилгоор Дэлхийн банкны төслийн удирдагч хатагтай Үллэ Лохмусаар удирдуулсан ажлын хэсэг 2018 оны 9 дүгээр сарын 18-с 10 дугаар сарын 7-ны хооронд Монгол Улсад ажиллав.

“АЛБАН, БИЗНЕСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

18.10.05

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага ТББ-тай хамтран “Албан, бизнесийн аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэх” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

18.10.01

2018 оны 09 дугаар сарын 27-ны өдөр Үнэлгээний зөвлөлийн ээлжит хурал болж Экспортын төлөвлөгөө ирүүлсэн зургаан аж ахуйн нэгжийн төлөвлөгөө, давтан өргөдлөө ирүүлсэн найман аж ахуйн нэгжийн өргөдлүүдийг тус тус хэлэлцэж Сангийн яаманд танилцуулахаар боллоо.

МОНГОЛЫН НЭХМЭЛИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

18.09.19

Нэмүү өртөг шингэсэн ноос, ноолуурын сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу  Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн урилгаар Япон улсын Шима Сейки компанийн туршлагатай мэргэжилтэн-багш ноён Хонда Монгол улсад ажиллаж байна.

Бусад мэдээ »