ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 320 ЦАГИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

18.01.30


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

18.12.07

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний зөвлөлийн 16 дахь удаагийн хурал болж, Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн арван аж ахуйн нэгжийн төлөвлөгөө, давтан өргөдлөө ирүүлсэн арван хоёр аж ахуйн нэгжийн нийт 22 өргөдлүүдийг хэлэлцэв.

“ХЯТАД УЛСАД БИЗНЕС ХИЙХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-СЕМИНАР АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

18.12.03

Экспортыг дэмжих төслөөс Санхүүгийн дэмжлэг хүртэгч 30 гаруй аж ахуйн нэгжийн хүсэлтээр Экспортыг дэмжих төсөл, “Амжилтын Гүүр" бизнесийн зөвлөх үйлчилгээний компанитай хамтран “Хятад улсад бизнес хийх нь” сэдэвт хэлэлцүүлэг-семинарыг 11-р сарын 30-нд амжилттай зохион байгуулав.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 16" СУРГАЛТ ХИЙВ

18.11.20

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 11 дугаар сарын 20-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

ГЕРМАНЫ ШТООЛ КОМПАНИАС СУРГАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

18.11.19

Герман улсын STOLL / ШТООЛ / компанийн компьютер удирдлагатай сүлжмэлийн машин ашиглаж сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр Экспортыг дэмжих төслөөс зохион байгуулсан 10 өдрийн сургалт амжилттай дууслаа.

МОНГОЛД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ «WOMEN ENTREPRENEURSHIP DAY» АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИН ОРОЛЦОНО

18.11.17

WEDO сайн дурын хөдөлгөөний санаачилгаар Монгол улсад анх удаа 11 сарын 18-нд «Women Entrepreneurship Day» арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг дэлхийн 145 оронд нэгэн зэрэг тэмдэглэдэг. 

СҮЛЖМЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮД ГЕРМАНЫ STOLL КОМПАНИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

18.11.12

Монголын 30 гаруй үйлдвэр компьютерийн удирдлагатай сүлжмэлийн машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Stoll компанийн 250 гаруй сүлжмэлийн машин ашиглаж байна.
Бүх төрлийн сүлжээсийг хүссэн хээ загвараар сүлжих өргөн боломжтой Stoll машиныг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа манай экспортлогч 13 компанийн хүсэлтийн дагуу Экспортыг дэмжих төслөөс “CMS-Handling and Technique” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Бусад мэдээ »