ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙН БИЗНЕС ХӨГЖЛИЙН ШИНЖЭЭЧ Б.НЯМСҮРЭН БЛҮҮМБЕРГ ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

18.04.02


БИЗНЕС ХӨГЖЛИЙН ШИНЖЭЭЧ Э.ЦОГБАЯРЫН REDHERO СЭТГҮҮЛД ӨГСӨН ЯРИЛЦЛАГААС

18.03.30

Энэ удаагийн ярилцлагын буландаа Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн Бизнес хөгжлийн шинжээч Э.Цогбаярыг урьж тус төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 03/2018

18.03.29

2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Үнэлгээний зөвлөлийн ээлжит хурал болж Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн таван аж ахуйн нэгжийн төлөвлөгөөг хэлэлцэж Сангийн яаманд танилцуулахаар боллоо. Төслийн Санхүүгийн дэмжлэгийн баг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн экспортын хөгжлийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга зүйн зөвлөгөө өгч, шаардлага хангасан  төлөвлөгөөг Үнэлгээний багт танилцуулснаар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгохоор болов. 

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН БАГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАВ

18.03.29

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 3 сарын 26-ны өдөр зохион байгуулсан  “Төв аймгийн үр тариа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зөвлөлдөх уулзалт”-д Экспортыг дэмжих төслийн баг оролцлоо. Зөвлөлдөх уулзалтын үеэр экспортыг дэмжих төслийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж,  төслийн хүрээнд хөгжүүлж байгаа экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний ач холбогдол, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх сургалт, зохих шалгуур хангасан  аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа 100 000 ам доллар хүртэлх санхүүгийн дэмжлэгийн талаар аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн мэдээлэл өглөө.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 8" сургалт хийв

18.03.26

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

ХАСБАНКНЫ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ХАРИЛЦАГЧ АЖИЛТНУУДАД ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛАВ.

18.03.21

Монгол Улсын арилжааны банкнуудын дундаас жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамгийн ойр хамтран ажилдаг банкнуудын нэг нь ХасБанк билээ. ХасБанктай хамтран ажиллах хүрээнд тус банкны жижиг дунд бизнес эрхлэгчидтэй харилцдаг банкны мэргэжилтнүүдэд Экспортыг дэмжих төслийн үйл ажиллагаа, төсөлд хамрагдах боломж, үр ашгийн талаар мэдээлэл өгч, танилцуулах сургалт зохион байгуулав.

САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТӨСЛИЙН ЗАХИРАЛ С.НАРАНЦОГТ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

18.03.02

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал С.Наранцогт, Сангийн сайдын зөвлөх К.Дэмбэрэл нар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сангийн яамны хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” болон “Экспортыг дэмжих төсөл”-ийн хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөөтэй танилцаж тодорхой үүрэг чиглэл өгөв.

ТӨСЛИЙН БИЗНЕС ХӨГЖЛИЙН ШИНЖЭЭЧ Э.ЦОГБАЯР БЛҮҮМБЕРГ ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

18.03.02



ХҮСЭЛТ ШАЛГАХ

Тайлбар: Санхүүгийн дэмжлэгийн багийн танд өгсөн тусгай кодыг дээрх цонхонд оруулна уу.

ТАНИЛЦУУЛГА