ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ГЭРЭЭ ГАРДУУЛАВ

17.08.28


"Экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах аргачлал 3" сургалт хийв

17.08.25

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

ШАЛГАРСАН 5 АЖ АХУЙН НЭГЖИД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ГЭРЭЭГ ГАРДУУЛАВ.

17.08.24

Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн хараат бус Үнэлгээний багийн ээлжит хурлаар шинэ экспортлогч, шинэ зах зээл эрэлхийлэгч 5 ААН-ийн ирүүлсэн Экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн санхүүгийн дэмжлэг олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг үндэслэн Сангийн яам шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулсан тул 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сангийн яам, Үнэлгээний багийн төлөөлөл тус гэрээг ААН-үүдэд гардуулав.

ОРОН НУТГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

17.08.16

Экспортыг дэмжих төслийн Сургалт судалгаа, Санхүүгийн дэмжлэгийн баг орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд Экспортыг дэмжих төслийн зорилго, үйл ажиллагаа, санхүүгийн дэмжлэгт тавигдах шалгуур, үйл ажиллагааны чиглэл, сургалт зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Булган, Баянхонгор, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хөвсгөл зэрэг аймгийн салбар танхимын төлөөлөл, аж ахуйн нэгжүүд оролцлоо. Төсөл хэрэгжүүлэх нэгж цаашид орон нутгийн салбар танхимуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ШАЛГАРСАН АЖ АХУЙН НЭГЖИД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ГЭРЭЭГ ГАРДУУЛАВ

17.08.03

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоос бүрдсэн хараат бус Үнэлгээний баг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж ААН-үүдийн ирүүлсэн Экспортын хөгжлийн төлөвлөгөөг дэмжиж, шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг Сангийн яам болон Дэлхийн банк хянан баталгаажуулсан тул шалгарсан зарим аж ахуйн нэгжүүдэд 2017 оны 08 дугаар сарын 2-ны өдөр Санхүүгийн дэмжлэг олгох гэрээг Үнэлгээний багийн ахлагч, гишүүд гардуулав.

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ "ДЭЛХИЙД ГАРАХ МОНГОЛ БИЗНЕС ФОРУМ"-Д ОРОЛЦЛОО.

17.07.31


"Экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах аргачлал" сургалт хийв

17.07.26

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд зориулан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж нийт 18 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

17.07.24

Экспортыг дэмжих төслийн үйл ажиллагааг танилцуулах орон нутгийн анхны томилолтоор Төслийн сургалт, судалгаа болон Санхүүгийн дэмжлэгийн баг Дархан-уул аймагт ажиллалаа.


ХҮСЭЛТ ШАЛГАХ

Тайлбар: Санхүүгийн дэмжлэгийн багийн танд өгсөн тусгай кодыг дээрх цонхонд оруулна уу.

ТАНИЛЦУУЛГА