ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
"ЭКСПОРТЫН СТРАТЕГИ" СЭДВЭЭР 4 ЦАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

17.12.19

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн дэд бүрэлдэхүүн хэсэг 2.1-ийн хүрээнд уул уурхайн бус салбарын экспортлогч болон экспортлогч болохыг зорьж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны анхан шатны мэдлэгийг бэхжүүлэх зорилгоор Хүний хөгжил, судалгаа, сургалтын төвтэй хамтран  "Экспортын стратеги" сэдвээр 4 цагийн сургалт зохион байгуулав. Сургалтад уул уурхайн бус салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтаар экспортын бизнес стратеги, маркетингийн судалгааны үндсэн ойлголтууд, Экспортын хөгжлийн төлөвлөгөөний агуулга, Монгол улсын татварын орчин болон бизнесийн англи хэл сэдвээр нийт 4 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтад оролцогчид сургалтын сэдэв, агуулга нь тэдний хэрэгцээнд нийцсэн сургалт болсон гэж үнэлсэн байна.

"ЧӨЛӨӨТ БҮСИЙН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА" СЭДЭВТ СУРГАЛТ-СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

17.12.11

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс МҮХАҮТ-ын Чөлөөт бүсийн зөвлөлтэй хамтран “Чөлөөт бүсийн олон улсын туршлага” сэдэвт сургалт-семинарыг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр  зохион байгуулав.
Уг сургалтаар ОХУ, Казахстан, Япон улсын чөлөөт бүс, БНХАУ-ын Эрээн хотын хилийн худалдааны чөлөөт бүс,  БНСУ-ын худалдааны чөлөөт бүс ба эдийн засгийн чөлөөт бүсийн туршлагаас хуваалцлаа.
Түүнчлэн “Боомт, чөлөөт бүсүүдийн хот байгуулалтын тухай”  Монгол Улсын зөвлөх Архитектор, Алтанбулаг чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний зохиогч Д.Мижидсүрэн гуай сонирхолтой илтгэл тавилаа.
Сургалт-семинарт Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн алба, Эрээн хотын худалдаа, дэмжих хороо, МҮХАҮТ-ын KOЙКА, ЖАЙКА-гийн зөвлөх мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ.
Сургалт-семинарт чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд   болон энэ сэдвээр сонирхогч байгууллага, иргэдийн 80 гаруй төлөөлөл оролцлоо.
Сургалтын үеэр Экспортыг дэмжих төслийн Санхүүгийн дэмжлэгийн талаар төслийн Бизнес хөгжлийн шинжээч Б.Нямсүрэн танилцуулга хийлээ.

"ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ БИЙ БОЛГОХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

17.12.11

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс Монголын Ноос Ноолуурын Холбоо, Канадын Юнитерра хөтөлбөртэй хамтран "Дэвшилтэт технологи - Тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох нь" сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулав.
Сургалтад ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 40 гаруй үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд, компанийн төлөөлөл оролцлоо.
Сургалтын үеэр МННХ-ны Дэд тэргүүн Г.Ёндонсамбуу “Ширхэгийн нэхмэл бүтээгдэхүүний хэрэглээний шинж чанарын стандарт” сэдэвт илтгэл, ШХА-ын БАХ-ын мэргэжилтэн, докторантур В.Болормаа “Угаах технологийг боловсронгуй болгох зарим шийдэл” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ.
Түүнчлэн Канадын Юнитерра хөтөлбөрийн  мэргэжилтнүүд харилцааны стратеги, байгууллагын эрсдлийн менежмент сэдвээр илтгэл тавьсан бөгөөд уг сургалтыг үр дүнтэй сургалт боллоо гэж оролцогчид дүгнэсэн байна.

ХААН БАНКНЫ ХАРИЛЦАГЧ УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫН ЖДҮ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

17.11.30


АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

17.11.28

2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Үнэлгээний багийн ээлжит хурал болж Экспортын төлөвлөгөө ирүүлсэн таван аж ахуйн нэгжийн төлөвлөгөөг хэлэлцэж Сангийн яаманд танилцуулахаар боллоо. Төслийн Санхүүгийн дэмжлэгийн баг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн экспортын хөгжлийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга зүйн зөвлөгөө өгч, экспортын хөгжлийн төлөвлөгөөг Үнэлгээний багт танилцуулснаар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгохоор болов. 

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАВ

17.11.17

Экспортыг дэмжих төслөөс МҮХАҮТ-ийн Баянхонгор аймгийн салбар танхимтай хамтран  11 дүгээр сарын 13-15-ны өдөр Экспортыг дэмжих төслийн  хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар танилцуулах сургалт зохион байгуулав. 

ХЭНТИЙ АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

17.11.14

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл хэрэгжүүлэх нэгж Хэнтий аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Экспортыг дэмжих төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийв. Төслийн бүрэлдэхүүн хэсэг 2-ын хүрээнд хэрэгжүүлж байгаа Санхүүгийн дэмжлэгийн үндсэн ойлголт, аж ахуйн нэгжид тавигдах шалгуур, зөвшөөрөгдөх үйл ажиллагаа ба зардлууд, хориглох үйл ажиллагаа, бүрдүүлэх баримт бичиг, экспортын хөгжлийн төлөвлөгөө боловсруулахтай холбоотой мэдээллийг төслийн Бизнес хөгжлийн шинжээч Б.Хаш-Эрдэнэ танилцуулав.

Нью-Йоркийн Парсонс Их сургуулийн дизайны танхимийн эрхлэгч, профессор, хадагтай Ивонне Ватсонтай хийсэн ярилцлага

17.11.13



ХҮСЭЛТ ШАЛГАХ

Тайлбар: Санхүүгийн дэмжлэгийн багийн танд өгсөн тусгай кодыг дээрх цонхонд оруулна уу.

ТАНИЛЦУУЛГА