ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

18.01.26

2018 оны 01 дугаар сарын 26-ны өдөр Үнэлгээний багийн ээлжит хурал болж Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн зургаан аж ахуйн нэгжийн төлөвлөгөөг хэлэлцэж Сангийн яаманд танилцуулахаар боллоо. Төслийн Санхүүгийн дэмжлэгийн баг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн экспортын хөгжлийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга зүйн зөвлөгөө өгч, шаардлага хангасан  төлөвлөгөөг Үнэлгээний багт танилцуулснаар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгохоор болов. 

ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮГИЙН САЛБАРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ТӨСЛИЙН УДИРДАГЧ ҮЛЛЕ ЛОХМУС ТӨСЛИЙН 2017 ОНЫ ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

18.01.24

Төслийг хэрэгжүүлэх нэгж  2017 оны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайланг Дэлхийн банк болон Сангийн яаманд 2018 оны 01 дүгээр сарын 16-нд хүргүүллээ.
Дэлхийн банкны Санхүүгийн салбарын Ахлах мэргэжилтэн, Төслийн удирдагч хатагтай Үллэ Лохмус 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Төслийг хэрэгжүүлэх нэгж дээр ажиллах явцад төслийн 2017 оны хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулав. Төслийн хэрэгжилтийн тайлан, Санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагаа, Экспортыг дэмжих төслийн маркетингийн стратеги, Экспортын хөгжлийн төлөвлөгөөний гарын авлага, сургалт судалгааны стратеги, төлөвлөлт зэрэг олон асуудлыг танилцуулж зөвлөмж, чиглэл авлаа.

                                                                 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

“MONGOLIAN EXPORTERS-2018” ЦАХИМ КАТАЛОГИ ГАРГАЛАА

18.01.17

МҮХАҮТ-аас экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих төсөлтэй хамтран "MONGOLIAN EXPORTERS - 2018" цахим каталогийг гаргалаа.
Энэхүү каталогт мэдээллээ оруулах сонирхолтой экспортлогчид болон экспорт хийхээр бэлтгэж буй аж ахуйн нэгж байгууллагууд  http://forms.mongolchamber.mn/view.php?id=26326  линкээр орж холбогдох мэдээллээ Монгол, Англи хэл дээр бэлтгэж ирүүлнэ үү.
Тус цахим каталогийг олон улсын бизнес уулзалт, үзэсгэлэн яармаг, олон улсын элчин сайдын яамд болон худалдааг дэмжих байгууллагууд, МҮХАҮТ-ын төлөөлөгчдөөр дамжуулан дэлхийн зах зээлд ТАНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРТАЛЧЛАХ боломж бүрдэж байна.

ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ГАРЫН АВЛАГА ЦАХИМ САЙТАД БАЙРШУУЛАВ

18.01.08

Төслийн ажилтнууд Экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах гарын авлага боловсруулж www.edp.mn цахим хуудаст байршуулав. Энэхүү гарын авлага нь уул уурхайн бус салбарын жижиг дунд аж ахуйн нэгжийн “Экспортын хөгжлийн төлөвлөгөө” (ЭХТ) боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Экспортыг дэмжих төсөл”-өөс бэлдсэн анхны арга зүйн зөвлөмж бөгөөд үндсэн ойлголт, арга зүй, жишээ, шалгах хүснэгт гэсэн дараах бүтцээс бүрдэнэ.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ТӨСЛИЙН АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

17.12.25

Сангийн яамны 2017 оны ажлын үр дүнгийн хурал болж Монгол Улсын санхүү, эдийн засгийн албыг бэхжүүлэх үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа яамны болон яамны харьяа байгууллагын ажилтнуудад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шагнал гардуулав. Сангийн яамны Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл, Экспортыг дэмжих төсөл, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргасан, Сангийн яам болон Төслийг хэрэгжүүлэх нэгжид олон жил үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн Худалдан авалтын мэргэжилтэн М.Халиун, Хяналт, шинжилгээ-үнэлгээний мэргэжилтэн З.Цолмон нарыг “Санхүү-банкны тэргүүний ажилтан’ цол тэмдгээр, төслийн Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн Б.Ундармааг “Сангийн яамны Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнав.

УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫН ЖИЖИГ, ДУНД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАДААД ХУДАЛДААНЫ СУРГАЛТ

17.12.22


АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

17.12.21

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үнэлгээний багийн ээлжит хурал болж Экспортын төлөвлөгөө ирүүлсэн долоон аж ахуйн нэгжийн төлөвлөгөөг хэлэлцэж Сангийн яаманд танилцуулахаар боллоо. Төслийн Санхүүгийн дэмжлэгийн баг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн экспортын хөгжлийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга зүйн зөвлөгөө өгч, экспортын хөгжлийн төлөвлөгөөг Үнэлгээний багт танилцуулснаар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгохоор болов. Санхүүгийн дэмжлэг хүртэгч эдгээр жижиг, дунд ААН-үүд нь ноос ноолууран бүтээгдэхүүн, гутал, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүн нэвтрүүлэлт, үйлдвэрлэлийн менежментийг сайжруулах, бүтээгдэхүүний туршилт, олон улсын гэрчилгээ авах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тус санхүүгийн дэмжлэгийг зориулах юм. 2017 оны 12 сарын 15-ны байдлаар уул уурхайн бус салбарын 24 ААН-ийн 31 гаруй санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлийг шийдвэрлэж 374,474 орчим ам.долларын санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулаад  байна.

"ЭКСПОРТЫН СТРАТЕГИ" СЭДВЭЭР 4 ЦАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

17.12.19

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн дэд бүрэлдэхүүн хэсэг 2.1-ийн хүрээнд уул уурхайн бус салбарын экспортлогч болон экспортлогч болохыг зорьж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны анхан шатны мэдлэгийг бэхжүүлэх зорилгоор Хүний хөгжил, судалгаа, сургалтын төвтэй хамтран  "Экспортын стратеги" сэдвээр 4 цагийн сургалт зохион байгуулав. Сургалтад уул уурхайн бус салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтаар экспортын бизнес стратеги, маркетингийн судалгааны үндсэн ойлголтууд, Экспортын хөгжлийн төлөвлөгөөний агуулга, Монгол улсын татварын орчин болон бизнесийн англи хэл сэдвээр нийт 4 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтад оролцогчид сургалтын сэдэв, агуулга нь тэдний хэрэгцээнд нийцсэн сургалт болсон гэж үнэлсэн байна.


ХҮСЭЛТ ШАЛГАХ

Тайлбар: Санхүүгийн дэмжлэгийн багийн танд өгсөн тусгай кодыг дээрх цонхонд оруулна уу.

ТАНИЛЦУУЛГА