ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙН БИЗНЕС ХӨГЖЛИЙН ШИНЖЭЭЧ Э.ЦОГБАЯР БЛҮҮМБЕРГ ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

18.03.02


ЭКСПОРТЫН ШИНЭ ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЯВЦЫН ТАЛААР ХААДД ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЭНХТАЙВАН “MONGOLIAN ECONOMY” СЭТГҮҮЛД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ.

18.03.02

Экспортыг дэмжих төслийн бүрэлдэхүүн хэсэг 1 “Экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх” үйл ажиллагааг ХААДД ХК-ийн Экспортын даатгалын газар хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилтийн явц, экспортын даатгалын өнөөгийн байдлын талаар Mongolian Economy сэтгүүлээс ХААДД ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай хийсэн ярилцлагын дэлгэрэнгүйг https://mongolianeconomy.mn/г-энхтайван-монгол-улс-экспортын-зээлийн-агентлагтай-болно/ линкээр орж үзнэ үү.

"Экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах аргачлал 7" сургалт хийв

18.02.28

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

18.02.28

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Үнэлгээний багийн ээлжит хурал болж Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн таван аж ахуйн нэгжийн төлөвлөгөөг хэлэлцэж Сангийн яаманд танилцуулахаар боллоо. Төслийн Санхүүгийн дэмжлэгийн баг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн экспортын хөгжлийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга зүйн зөвлөгөө өгч, шаардлага хангасан  төлөвлөгөөг Үнэлгээний багт танилцуулснаар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгохоор болов. 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖЭЭС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ААН-ҮҮДЭД ЗОРИУЛЖ ЗААВАР ЗӨВЛӨМЖ, СУРГАЛТ ХИЙВ.

18.02.09

Санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд зориулан төслийг хэрэгжүүлэхдээ ойлгомжтой, хялбар, оновчтой, зардал багатай хэрэгжүүлэхэд тусалж Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд (i) Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний заалтууд, санхүүгийн дэмжлэг олгогч болон хүртэгчийн эрх, үүрэг, хариуцлага (ii) ААН-ийн дагаж мөрдөх хялбаршуулсан худалдан авалтын гарын авлага, зарчим, дараалал, ашиглаж болох хүснэгтүүд, бодит жишээнүүд,(iii) Санхүүгийн дэмжлэгийн нөхөн олговор авахад бүрдүүлэх гэрээний хэрэгжилт болон санхүүгийн баримтын шаардлага, бүрдэл, хугацаа зэрэг заавар, зөвлөмж, сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Төслийг хэрэгжүүлэх нэгжийн сургалтын танхимд зохион байгуулав.

ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 320 ЦАГИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

18.01.30


АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

18.01.26

2018 оны 01 дугаар сарын 26-ны өдөр Үнэлгээний багийн ээлжит хурал болж Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн зургаан аж ахуйн нэгжийн төлөвлөгөөг хэлэлцэж Сангийн яаманд танилцуулахаар боллоо. Төслийн Санхүүгийн дэмжлэгийн баг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн экспортын хөгжлийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга зүйн зөвлөгөө өгч, шаардлага хангасан  төлөвлөгөөг Үнэлгээний багт танилцуулснаар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгохоор болов. 

ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮГИЙН САЛБАРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ТӨСЛИЙН УДИРДАГЧ ҮЛЛЕ ЛОХМУС ТӨСЛИЙН 2017 ОНЫ ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

18.01.24

Төслийг хэрэгжүүлэх нэгж  2017 оны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайланг Дэлхийн банк болон Сангийн яаманд 2018 оны 01 дүгээр сарын 16-нд хүргүүллээ.
Дэлхийн банкны Санхүүгийн салбарын Ахлах мэргэжилтэн, Төслийн удирдагч хатагтай Үллэ Лохмус 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Төслийг хэрэгжүүлэх нэгж дээр ажиллах явцад төслийн 2017 оны хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулав. Төслийн хэрэгжилтийн тайлан, Санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагаа, Экспортыг дэмжих төслийн маркетингийн стратеги, Экспортын хөгжлийн төлөвлөгөөний гарын авлага, сургалт судалгааны стратеги, төлөвлөлт зэрэг олон асуудлыг танилцуулж зөвлөмж, чиглэл авлаа.

                                                                 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


ХҮСЭЛТ ШАЛГАХ

Тайлбар: Санхүүгийн дэмжлэгийн багийн танд өгсөн тусгай кодыг дээрх цонхонд оруулна уу.

ТАНИЛЦУУЛГА